ХЯТАД УЛС АФРИКИЙН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА ШИНЭ ӨНДӨРЛӨГТ ХҮРГЭНЭ

2024 оны 9-р сарын 6 өдөр

Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2024.09.05/ нээгдлээ. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, “Орчин үеийн шинэчлэлийг ахиулж, хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулъя” сэдэвтэй илтгэл тавив.  

Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Африкийн бүх орнуудтай хоёр талын харилцаагаа стратегийн харилцааны түвшинд хүргэж, Хятад Африкийн харилцааг шинэ цаг эриний бүх цагт хувиршгүй Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах түвшинд хүргэнэ гэдгээ дарга Ши Жиньпин зарлалаа.          

Ши Жиньпин онцлохдоо, 2000 онд Хятад Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсан бөгөөд Хятад Африкийн харилцаанд түүхэн чанартай ач холбогдолтой юм. Ялангуяа энэ он, шинэ цаг эринд орсноос хойш, Хятад улс Африкийн ахан дүүстэй чин үнэнч үзэл баримтлалыг баримталж, хамтдаа урагшилж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааны үлгэр жишээг бий болгож байна гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын  Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 132
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313