Усны аж ахуйн яамнаас өнөөдөр сэтгүүлч мэдээлснээр, Бээжингийн цагаар 9-р сарын 3-ны өглөө Австралийн Сидней хотод болсон Олон улсын усжуулалт, ус зайлуулах хорооны 75 дахь удаагийн гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр, 2024 оны 11 дэх бүлэг дэлхийн усалгааны инженерийн өвийн жагсаалтыг зарлалаа. Үүнд Хятадын Шиньжяны Турпаний Карез худаг, Хуйжөүгийн Айба-Ү Юаний усан суваг, Шаньшигийн шатан тариа, Чунчингийн ус хамгаалах Жюфэн далан зэрэг дөрвөн төсөл амжилттай шалгарчээ. Одоогоор Хятадын 38 төрлийн өв дэлхийн усалгааны инженерийн өвд бүртгэгджээ.
2014 онд байгуулагдсан дэлхийн усалгааны инженерийн өвийн жагсаалт нь усалгааны инженерийн өвийг хамгаалах, уламжлалт усалгааны төслийн арга барилыг нэгтгэн дүгнэж, усалгааны тогтвортой хөгжилд түүхэн туршлага, зөвлөмж өгөх зорилготой юм. Одоогийн байдлаар дэлхийн усжуулалтын инженерийн өвийн нийт тоо 177-д хүрч, Ази, Европ, Африк, Хойд Америк, Атлантын далайн тив зэрэг 20 орныг хамарч байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй