9-р сарын 2-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Гвинейн ерөнхийлөгч Мамади Думбуяатай уулзав. Ши Жиньпин тэмдэглэхдээ, Гвиней бол Сахарын цөлөөс өмнөх Африкийн орнуудаас БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны орон бөгөөд ирэх сард хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэх болно. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд хоёр тал бие биенээ хүндэтгэж, бие даасан замаар замнахыг харилцан дэмжсээр ирсэн юм. Эрх тэгш, харилцан ашигтай байж, улс төрийн болзол тавихгүйгээр ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн юм. Бие биедээ тусалж, бэрхшээлтэй тулгарах үед бие биенээ дэмжсээр ирсэн юм. Хятад улс Гвинейтэй хамт байж, Хятад, Гвинейн уламжлалт найрамдлыг хөгжүүлэн урагшлуулж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон том чухал асуудлаар бие биенээ тууштай дэмжихэд бэлэн байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтаас тун удахгүй эхлүүлэх томоохон чухал арга хэмжээг хамтдаа сайтар хэрэгжүүлж, дэд бүтэц, нөөц баялгийг хөгжүүлэх, хөдөө тосгоны хөгжил болон ядуурлыг бууруулах, эмнэлэг, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Гвиней нөөц баялгийнхаа давуу талыг хөгжлийн эрч хүч болгон хувиргахад тусалж, Хятад, Гвинейн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа хоёр ард түмэнд нэн сайн ашиг тусаа өгөхийг ахиулах болно гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй