2024 ОНЫ “БҮС БА ЗАМ”-ЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2024 оны 9-р сарын 2 өдөр

8-р сарын 31-нд "Бүс ба Зам"-ын сэтгүүлчдийн холбооны чуулга уулзалт Хятадын Чунчин хотод нээгдэв. “Боломжид хүрэх замыг өргөжүүлж, сайн сайхан ирээдүйг хуваалцъя" уриан дор болсон тус арга хэмжээнд 50 гаруй улс орон, бүс нутгийн сэтгүүлчдийн холбооны албан тушаалтан, мэдээллийн хэрэгслийн төлөөлөл зэрэг 100 орчим хүмүүс оролцож байна.
Олон улсын нөхцөл байдал хурцадмал, бүс нутгийн мөргөлдөөн ширүүсч байгаа өнөө үед хэвлэл мэдээллийнхэн болон тухайн салбарынхан энх тайван хөгжил, хамтын хөгжил цэцэглэлт, сайн хөршийн найрсаг харилцааг дэмжихийн төлөө урьд өмнөхөөсөө илүү хамтран ажиллах шаардлагатай байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлчид "Бүс ба Зам" сэтгүүлчийн холбооны хамтын ажиллагааны платформыг ашиглан, бодитой, шударга, үнэн зөв сурвалжлах замаар харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, үл ойлголцол, өрөөсгөл үзлийг багасгаж,  дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих ёстой гэж олон орны сэтгүүлчдийн байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид үзсэн байна.
Уг арга хэмжээний үеэр ногоон хөгжил, хэвлэл мэдээллийн хариуцлага, соёлын өв уламжлал, хиймэл оюун ухаан зэрэг сэдвээр ярилцаж, харилцан санал солилцов. Гадаадын хэвлэл мэдээллийнхэн Чунчин хотын олон дүүрэг, сяньд 4 бүлгээр аялан явж, Хятад маягийн шинэчлэлийн шинэ Чунчингийн талаар газар дээр нь сурвалжилга хийж, "Хятад орныг дахин танихуй” сэдвээр сэтгэгдлээ хуваалцсан байна.
“Бүс ба зам” сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны платформ нь Хятадын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч улс орон болон бүс нутгийн сэтгүүлчдийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан олон улсын сэтгүүлчдийн байгууллагын солилцоо, хамтын ажиллагааны платформ болох юм.

 Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 204
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313