Сэтгүүлч Хятадын төмөр замын үндэсний группийн ХХК-аас олж мэдснээр, Наймдугаар сарын 31-нд, 62 хоног үргэлжилсэн төмөр замын зуны тээвэр дууссан байна. 7-р сарын 1-ээс 8-р сарын 31-ний хооронд бүх Хятадын төмөр замаар нийтдээ бараг 887 сая зорчигч тээвэрлэж, өмнөх оны мөн үеийнхээс 6.7%-иар өсч, өдөрт дунджаар бараг 14.312 сая зорчигч тээвэрлэж, зуны тээврийн түүхэн дээд амжилт тогтоосон байна. Үүний дотор, наймдугаар сарын 10-12-ны хооронд нэг өдрийн зорчигчдын тоо хэмжээ гурван өдөр дараалан 16 саяас давжээ. Үндэсний төмөр замаар нийтдээ 670 сая тонн ачаа тээвэрлэж, ачааны хүргэлт өндөр түвшинд хэвээр үргэлжилж, төмөр замын тээвэр аюулгүй, тэнцвэртэй, тогтвортой, эмх цэгцтэй явагдсан байна.
Холбогдох албаны хүн танилцуулахдаа, энэ зуны төмөр замын тээвэрийн явцад оюутан сурагч, жуулчид, гэр бүлээрээ зочлох зэрэг зорчигчдын урсгал олноор давхцаж, зорчигчийн аялалын эрэлт их байсан ба зорчигчдын урсгал өндөр түвшний байдлаа хэвээр хадгалсан байна.
Олон газарт цаг агаарын өндөр температур тасралтгүй үргэлжилж, цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан, эрчим хүчний хангамж, тээвэрлэлтийн эрч хүчээ нэмэгдүүлж, үндэсний хэмжээний төмөр замаар 250 сая тонн цахилгаан эрчим хүчний нүүрс тээвэрлэсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл