ПАРИСЫН ПАРАЛИМПИЙН НААДАМ АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2024 оны 8-р сарын 29 өдөр

Бээжингийн цагаар 8-р сарын 29-ний өглөө Францын Парис хотноо зуны 17-р паралимпийн наадмын нээлт болов. Нээлтийн ёслол дээр, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2024 оны Парисын паралимпийн наадам албан ёсоор нээснийг зарлав.
Нээлтийн ёслол Парисын Плас де ла Конкорд болон Елисей өргөн чөлөөнд болж, 184 төлөөлөгчдийн багийн 4400 орчим тамирчин оролцов. Паралимпийн наадмын нээлтийн ёслолд эмэгтэйн тэргэнцэртэй туялзуур жадны тамирчин Гү Хайян, эрэгтэйн хүндийн өргөлтийн тамирчин Чи Юнкай нар Хятадын спортын төлөөлөгчдийн багийнхаа далбааг барин талбайд оров.
8-р сарын 28-наас 9-р сарын 8-ны хооронд Францын нийслэл Парис хотноо болох 17 дахь удаагийн Паралимпийн наадам 22 их төрөл тэмцээн, 549 бага төрөл тэмцээнээр явагдах бөгөөд дэлхийн 160 орчим улс орон, бүс нутгаас 4400 гаруй тамирчин оролцоно. Парисын паралимпийн наадамд оролцох Хятадын спортын төлөөлөгчдийн баг 516 хүний бүрэлдэхүүнтэй, үүнд 284 тамирчин, дасгалжуулагч, ажилтан, тэмцээнийг дэмжих ажилтан нийт 232 хүн байна. Энэхүү паралимпийн наадамд Хятадын төлөөлөгчдийн баг 19 том төрөлд оролцох юм.

Эх сурвалж: http://sports.news.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 74
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313