8-р сарын 26-ны өдөр Хятадын музей холбогдох бүтээгдэхүүн технологийн 10 дахь удаагийн үзэсгэлэн Хөххотын цэлгэр тал олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд амжилттай болж өнгөрлөө.
Энэ хугацааны музей, үзэсгэлэн 4 өдөр зохион байгуулагдаж, Хааны ордны музей, Хятад улсын улсын музей, Шанхайн музей зэрэг улсын дотоодын 422 музейгээс үзүүллэгд оролцов. Үзэсгэлэнгийн ерөнхий талбай нь 50мянган кв.м -г давж, эрдэм шинжилгээний ажиллагаа болон олон нийтийн ажиллагааг 40 гаруй талбарыг эрхлэн, хүмүүсийн анхаарлыг ихэд татсан.
Бүртгэлийг үндэслэвэл энэ үзэсгэлэнг сонирхсон хүний тоо 350мянгад хүрч, түүхэнд гараагүй тоог харуулжээ.
Музейн үзэсгэлэн нь Соёлын өвийг хамгаалах, дэлгэн үзүүлэх болон шинийг сэдэх хүрээнд чухал нөлөөг үзүүлснээр зогсохгүй Хятад улсын музейн ажлын элбэг баялаг үр дүнг дэлгэн үзүүлж, мөн олон нийтэд Соёлын өвийг ойлгуулж, түүхийн боловсоныг мэдрүүлжээ.Тэрчилэн сонирхогчид Хятадын соёлын татах хүчийг мэдэрснээр зогсохгүй мөн соёлын өвийг хамгаалахын чухал чанарыг гүнзгий ойлгон таньцгаасан.
Эх сурвалж: ӨМӨС, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл