Хятадын 3А цахим тоглоом "Black Myth: Wukong" шинэ "домог" бүтээж байна! Хятадын үлгэр домог дээр үндэслэсэн энэхүү цахим тоглоом нь Steam-ын хамгийн их тоглосон тоглоомуудын жагсаалтыг гарснаасаа хойших нэг цагийн дотор тэргүүлж, дэлхийн өнцөг булан бүрийн тоглогчдын талархлыг хүлээсэн юм. Хятадын төв радио телевизийн CGTN-ээс бүх дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар, энэхүү цахим тоглоом нь Хятадын тоглоомын салбарын хүчирхэг байдлыг харуулж, Хятадын уламжлалт соёлыг хүн бүр сонирхоход түлхэц болсон хэмээн судалгаанд оролцогчид ерөнхийдөө үзсэн юм.
Энэхүү тоглоом нь Хятад дахь ижил төрлийн тоглоомуудын үйлдвэрлэлийн өндөр түвшнийг төлөөлж, Хятадын тоглоомын салбарын асар их нөөц боломжийг харуулж байна хэмээн судалгаанд оролцогчдын 88.2% нь үзжээ.
Судалгаанд хамрагдагсдын 88.1% нь Хятадын илүү сайн тоглоомыг үзэх эсвэл биеэр мэдрэхийг хүсэн хүлээж байна гэжээ.
Дээрх судалгааг CGTN-ийн Англи, Испани, Франц, Араб болон Орос платформ дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 8368 нетчин санал хураалтад оролцож, өөрийн санал бодлоо илэрхийлсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл