“Номын сайн нөхөр” үнэмлэхтэй болох санаачлага гаргав

2018 оны 4-р сарын 4 өдөр
 \"\"
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас Ардын уран зохиолч, төрийн хошой шагналт Цэндийн Дамдинсүрэнгийн дүрстэй тэмдэг бүхий “Номын сайн нөхөр” үнэмлэх бий болгох санаачлагыг гаргаад байна. Одоогийн байдлаар төслийн хэмжээнд байгаа бөгөөд иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал хураах юм байна.

Хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, аймгаас төрөн гарсан эрдэмтэн мэргэд, зохиолчдын бүтээлтэй танилцуулах зорилготой “Номын сайн нөхөр” үнэмлэх, тэмдэгийг нэгээс гуравдугаар зэрэгтэй байхаар төлөвлөж байгаа аж. Зэргийн үнэмлэх олгох шалгуур үзүүлэлт болон болзлыг хүүхэд, оюутан залуус, насан хүрэгчдийн насны онцлогт тохируулан боловсруулж, баталгаажуулах ажлыг аймгийн БСУГ хариуцах юм. Дээрх тэмдгийг жил бүрийн 5 дугаар сард Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан гардуулж байхаар төлөвлөжээ.

Энэ онд их зохиолч, эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна.

Та бүхэн журмын төсөлтэй танилцаж, саналаа аймгийн Боловсрол, соёл урлагийн газар /Нээлттэй утас: 7058-2555/, аймгийн Төв номын сан /Нээлттэй утас: 7058-4259/-д ажлын цагаар утсаар болон бичгээр ирүүлэх боломжтой.

Саналыг 2018 оны 04 сарын 20-ныг дуустал хүлээн авна.


\"\"

  • Отгонтуяа
  • 753
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313