ШИ ЖИНЬПИН БХАТИХ ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНД ЭЛССЭН 40 ЖИЛИЙН ОЙН ТЭМДЭГЛЭЛТ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЖЭЭ

2024 оны 8-р сарын 20 өдөр

8-р сарын 20-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Олон улсын парламентын холбоонд элссэн 40 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ болон хөгжиж буй орнуудын парламентын гишүүдийн VI семинарт оролцсон гадаадын парламентын удирдлагуудтай уулзжээ.
Улс орнуудын парламентын дарга нар Хятад улсад тавтай морилохыг Ши Жиньпин уриад, бид бүгд хөгжиж буй орнууд, бидний улс орны нөхцөл байдал, тогтолцоо зэрэг нь адил бус, эсвэл ялгаа зөрүүтэй байдаг ч үзэл бодол, зорилт нэгтэй сайн ахан дүүс, сайн түнш юм. Өдгөө дэлхий дахин маш түргэн өөрчлөгдөн хувьсаж байна. Улс орнуудтай хамтран голч шударга, дэг журамтай дэлхийн олон туйлшрал, хүртээмжтэй, багтаамжтай эдийн засгийн даяаршлыг санаачилж, улмаар хүн төрлөхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулж, эв найртай том гэр бүлийг цогцлоохын төлөө ажиллахад Хятад улс бэлэн гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 165
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313