ХЯТАД ВЬЕТНАМЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

2024 оны 8-р сарын 19 өдөр

Наймдугаар сарын 19-ний үдээс өмнө ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Ламтай хэлэлцээ хийв. 
Ши Жиньпин хэлэхдээ, тантай ажил болон хувийн сайн сайхан найрсаг харилцаа тогтоож, Хятад Вьетнамын хувь заяаны хамтын цогцын гүнзгий бодитой хөгжихийг удирдахад миний бие бэлэн байна.
Хятад улс Вьетнамыг ямагт хөрш орнуудын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлээ болгодог бөгөөд Вьетнам намын удирдлагаа баримталж, улс орныхоо нөхцөл байдалд нийцсэн социализмын замналаар замнан, өөрчлөлт хийж нээлттэй байлгах ба социализмын орчин үеийн шинэчлэлийн ажил үйлсээ гүнзгий ахиулахыг дэмждэг.
Одоогийн ертөнцийн эрх баригч хоёр коммунист намын хувьд Хятад Вьетнамын КН нь намынхаа удирдлага болон социализмын тогтолцоог баримталж, стратегийн ач холбогдол бүхий Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, дэлхийн социализмын үйлсийн хөгжлийг хамт ахиулах ёстой. Бидний замнал улам саруул дардан болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
    Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 117
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313