ӨВӨР МОНГОЛ НҮҮРСТӨРӨГЧИЙН ШИНГЭЭЛТИЙН ЭКОЛОГИЙН ТОГТВОРТОЙ БААЗЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА

2024 оны 8-р сарын 19 өдөр

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Үндэсний экологийн өдрийг тохиолдуулан сурвалжлагч ӨМӨЗО-ны Ойн аж ахуй, бэлчээрийн товчооноос мэдээлснээр, Өвөр Монгол нь нүүрстөрөгч шингээх хүчин чадлаа бэхжүүлэн сайжруулсаар байна. Ой, бэлчээр, намгархаг газрын нүүрстөрөгч шингээсэн хэмжээ 119 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээтэй тэнцэж, экологийн нүүрстөрөгчийн шингээгчийн тогтвортой баазыг бий болгож байна.
ӨМӨЗО нь 357 сая му ойн талбайгаараа Хятад улсдаа тэргүүлж, 815 сая му бэлчээрийн талбайтайгаараа Хятад улсад хоёрдугаарт ордог бөгөөд Хятад улсын хойд хэсэг дэх талбайгаар хамгийн том, хамгийн олон янзын экологийн чадавхтай бүс нутаг юм.
Мэдээллийн дагуу, улсын супер "нүүрстөрөгчийн агуулах", цэвэр "хүчилтөрөгчийн баар" болсон тус бүс нутгийг сайтар хамгаалахын тулд Өвөр Монгол нь бэлчээр, ой мод, намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, Их Хянган нурууны ойн экологийн хамгаалалтыг бэхжүүлж, мөн эвдэгдсэн ой, бэлчээрийг нөхөн сэргээж, бэлчээр малын тэнцвэрт байдал, мал маллахыг хориглох, бэлчээрийг амраах тогтолцоог чанд мөрдөж, бэлчээрийн нөхөн сэргээлтийг дэмжиж байна.
Өвөр Монгол нь газар нутгийн ойжуулалтын ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн шингээгчийн хэмжээг нэмэгдүүлж, экологийн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн шингээгчийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ойн нөөцийн хамгаалалтыг эрчимжүүлж, ойн аж ахуйн шинэчлэл, инновацийг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн шингээлтийг хэмжих ажлыг ахиулж, нүүрстөрөгчийн шингээгчийн гүйлгээний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд экологийн бүтээгдэхүүний үнэ цэнийг хэрэгжүүлэх механизм бий болгож байна.
2023 оноос хойш Өвөр Монгол нь нүүрстөрөгчийн шингээгчийн худалдааны нийт хэмжээ 1.03 сая тоннд хүрч, арилжааны хэмжээ 32 сая 315 мянган юаньд хүрчээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 141
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313