Зүүн үзэмчин хошууны Үзэмчин адууны нийгэмлэг, тус хошууны шарга адуу маллаж байгаа айлууд хамтран зохион байгуулсан Зүүн үзэмчин хошууны ”Шарга адууны нутаг Шарга адууны соёлын наадам” 08-р сарын 08-ны өдөр анхны удаа болж өндөрлөлөө.
Наадмын нээлтээр Зүүн Үзэмчин хошууны залуу уран бүтээлчид “Нэгдлийн адуучин”, ”Наадмын манлай хүлэг”, ”Найман Шаргын магтаал”, ”Монгол наадам”, ”Хос жаргал” зэрэг ая дуугаа өргөн барьж, дуу хуур ерөөл магтаалын эгшиглэнд хос шарга морьтой шинэ хосын баг, шарга морьтой үзэмчин охидын баг, найман шаргын баг талбайг чимэн орж ирлээ.
Тус наадмаар 15 километр зайн шарга морины уралдаан, 7.5 километр зайн нутгийн шарга дааганы уралдаан, шарга морин дээрээс хадаг шүүрэх, харвах, гурван даваа давах, 128 залуу хүчит бөхийн тэмцээн зэрэг арга хэмжээгээр наадамчин олноо баясгалаа.
Зүүн үзэмчин хошуу нь “Шарга адууны нутаг” хэмээх сайхан алдартай. Шарга адууны тоосонд хийморь сэргэсэн энэхүү наадмаар үзэмчин шарга адууны нэр нөлөөг улам түгээж, адууны аж ахуйн хөгжилд шинэ гарааг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл