Монгол, Хятадын хамтарсан “Монгол, Хятад дахь хонины махан ашиг шимийн хамтарсан судалгаа, хөгжүүлэлт” шинжлэх ухаан, технологийн хамтарсан төслийг хэрэгжүүлэх гэрээний дагуу БНХАУ-ын Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн захирал, доктор, профессор Dacheng Liu, доктор, дэд профессор Shan Jin, судлаач Zihuan Xu, Songjian Li нар Мал эмнэлгийн хүрээлэнд айлчиллаа. Эрхэм зочид тус хүрээлэнгийн Төлийн физиологи эмгэг судлалын лабораторитой хамтран хэрэгжүүлж байгаа төслийн гүйцэтгэлийн явцыг хэлэлцэх “Дунд хугацааны уулзалт-мини симпозиум” зохион байгуулав.Тус арга хэмжээг танхимын болон орон нутгийн туршилттай танилцах сургалттайгаар явуулав. Уулзалт-мини симпиозиумаар өсвөр хонины махан ашиг шимийг дээшлүүлхэд гүзээний микро-экологийг зохицуулах ферментацийн технологи ашиглахтай холбогдсон танилцуулга, илтгэлүүдийг хэлэлцэж, цаашдын судалгаанд анхаарах чиг хандлагын талаар төслийн удирдагч Ш. Дэмбэрэл, Dacheng Liu нар санамж бичиг үйлдэв. Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл