ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БАГ ПАРИСЫН ОЛИМПОД АМЖИЛТ САЙТАЙ ОРОЛЦОВ

2024 оны 8-р сарын 13 өдөр

19 хоног үргэлжилсний дараа 2024 оны Парисын олимп 11-нд өндөрлөв. Хятадын спортын төлөөлөгчид нийт 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл медаль хүртэж, хилийн чанадад болсон зуны олимпод хамгийн амжилт сайтай оролцсон үр бүтээмж гаргаж, "спортын үр бүтээмж, оюун санааны соёл иргэншлийн давхар амжилт" бүтээсэн нь тоо томшгүй олон Хятадын ард түмний бахархал болсон юм. Энэ амжилт нь Хятадын спортын зориг санаа, олимпийн үзэл санааг тодоор тайлбарлаж, орчин үеийн Хятад улсын гайхамшигтай нэрийн хуудас нь болж, дэлхий даяар тоо томшгүй олон "фенүүд"-тэй боллоо.Өнгөрсөн арав гаруй хоногийн хугацаанд Хятадын тамирчдын амжилтын онцлогийг нэг үгээр дүгнэвэл, “ахиц амжилт” байлаа. Усанд үсрэх "мөрөөдлийн баг" анх удаа 8 алтан медалийг хүртэж, ширээний теннисний баг анх удаа 5 алтан медаль, хүндийн өргөлтийн баг 5 алтан медаль хүртэж, буудлагын баг шилдэг амжилтыг бүтээжээ. Хятадын зургаан уламжлалт давуулаг төрөлд нийт 27 алтан медаль хүртсэн нь нийт алтан медалийн 67.5 хувийг эзэлж, хүчирхэг өрсөлдөх чадвараа харуулав.Нэмж дурдахад, Хятадын төлөөлөгчид олон төрөлд түүхэнд бичигдэх амжилт гаргав. Эмэгтэйчүүдийн 4×100 метрийн холимог буухиа сэлэлтийн уралдаанд анх удаа түрүүлж, АНУ-ын 40 жилийн монополийг эвдсэн. Усны уран сэлэлт, уран сайхны гимнастик, чөлөөт дугуйны төрлөөр анх удаа Алтан медаль хүртсэн... "Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа" гэсэн олимпийн урианы зориг жавхаа доор, Хятадын спортын төлөөлөгчид "ёс суртахууны алтан медаль, хэв чанарын алтан медаль, цэвэр цэмцгэр байх алтан медаль" авахыг дээдэлж, олимпийн хөдөлгөөнд шинэ эрч хүч нэмэв.Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон саяхан Хятадын төв радио телевизэд тусгай ярилцлага өгөхдөө, ширээний тенниснээс авахуулаад усанд сэлэлт болон бусад олон төрөлд олсон амжилт нь Хятад улс шилдэг тамирчдыг төрүүлж бэлдэх, хүмүүст урам зориг өгөх чадвартайг нотолж байна гэсэн юм. "Гайхалтай", "гайхамшигтай", "үнэхээр итгэж ядмаар" хэмээн гадаадын олон нийтийн цахим хуудсууд дээр ч Хятадын тамирчдын амжилтыг сүлжээ ашиглагчид өндрөөр үнэлжээ.Британийн "Файненшл таймс" сонин саяхан "Тухайн улсын спортын амжилт нь илүү өргөн давуу талыг илэрхийлдэг" гэсэн нийтлэл нийтэлжээ. Хятадын өрсөлдөөнт спортын гол хүч нь хаанаас ирэлтэй вэ? Энэ талаар олон шинжээчид олон талаас учир шалтгааныг хайж, Хятад улсын ерөнхий хүчин чадал тасралтгүй дээшлүүлж, олон улсын жишигт нийцүүлэн спортын тэмцээний бэлтгэлийн түвшинг тасралтгүй ахиулж, олон салбарын спортын авьяастнууд тасралтгүй гарч, түүнчлэн хоёр ч удаа олимпыг амжилттай зохион байгуулсан зэрэг нь Хятадын ард түмний биеийн тамир спортоор хичээллэх сонирхлыг ихэд нэмэгдүүлсэн юм. Бүх амжилт хялбархан олдоогүй бөгөөд олон хүчин зүйлийн нэгдэл байж, Хятадын тамирчдыг Парисын олимпод өндөр амжилт гаргах үндэс суурийг тавьсан гэж үзжээ.Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн спортын тэмцээн болох Олимпийн наадам өрсөлдөөнийг цорын ганц сэдэв гэж үздэггүй. Энэ нь мөн "Эв нэгдэл, найрамдлын бэлэг тэмдэг, соёл иргэншлийн харилцан суралцахын талст" бөгөөд хүн төрөлхтний энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөөх сайн сайхан эрэлхийллийг тээж байдаг.Дэлхий нийтийн хувьд авч хэлбэл, олимпийн наадам бол Хятадын хөгжил, өөрчлөлтийг харах цонх юм. 1984 оны олимпод Хятадын төлөөлөгчдийн баг анхны алтан медалийг хүртэж байсан бол 2024 оны олимпийн алтан медалийн жагсаалтад 1-р байрт зэрэгцэн шалгарсан. Энэ нь, 40 жилийн хугацаанд олимпийн наадам нь Хятадын өрсөлдөөнт спортын хөгжил дэвшил, Хятад улсын  ерөнхий хүчин чадал тасралтгүй дээшилсэн, Хятад улс олимпийн хөдөлгөөний хөгжилд чухал хувь нэмэр оруулсныг гэрчилж байна.

 Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 167
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313