Хятадын Гаалийн статистик мэдээнээс үзвэл, энэ оны эхний долоон сард Хятад улсын зүүн бүсийн импорт экспортын хэмжээ 19 их наяд 930 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1%-иар өссөн бол төв баруун бүсийн импорт экспорт 4 их наяд 180 тэрбум юань, зүүн хойд бүсийн импорт, экспорт 717.58 тэрбум юань болж, мөн үеийнхээс тус бүр 2.5% болон 2.1%-иар өссөн байна.
Хятадын Гаалийн ерөнхий газрын Статистикийн шинжилгээний газрын дарга Лүй Далян: 2024 оны эхний долоон сард Хятад улсын зүүн, төв баруун, зүүн хойд бүс нутаг өөр өөрийн газар зүйн байршлын онцлог, аж үйлдвэрийн давуу талаа бүрэн ашиглаж, гадаад худалдааны цогц өсөлтөд хүрсэн. Долоодугаар сард зүүн бүсийн импорт, экспортын өсөлт тогтвортой байсан бол төв баруун бүс нутаг, зүүн хойд бүсийн өсөлт эхний хагас жилийнхээс тус тус 9.4, 4.2 пунктээр өсөж, бүс нутгийн нээлттэй хөгжлийн төлөв улам оновчтой болсон гэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn , Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл