ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг танилцуулах ажлын хэсэг сүүлийн өдөр Хятадын олон газар, олон салбаруудаар гүнзгийрч, анхан шатны удирдах албан тушаалтан, иргэд түмэнтэй уулзаж, бүгд хурлын зориг санааг танилцуулж тайлбарласан байна.ХКН-ын Төв хорооны танилцуулах ажлын хэсгийн гишүүн, Боловсролын яамны Намын хэсгийн нарийн бичгийн дарга бөгөөд боловсролын сайд Хуай Жиньпэн боловсролын системдээ бүгд хурлын зориг санааг танилцуулсан байна. Тэрбээр тайландаа өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг ахиулах гэдгийн цаг эриний нөхцөл боломж, түүхэн байр суурь, үүрэг хариуцлага болон бүгд хурлын "Шийдвэр" дэх боловсролын салбарын ерөнхийлсөн өөрчлөлтийн тухай шинэ байршуулалт, шинэ шаардлагыг салбарынхандаа тодорхой танилцууллаа.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл