ХЯТАД ЛАОСЫН ТӨМӨР ЗАМЫН АНХНЫ ЛАОСЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ МАШИНИСТ БИЕ ДААСАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2024 оны 8-р сарын 8 өдөр

Хятад Лаосын төмөр замын зүтгүүрийн жолооны үнэмлэх олгох, бие даан аялал гүйцэтгэх анхны аяллыг эхлүүлэх ёслол 5-ны өдөр Хятад Лаосын төмөр замын Вьентьян өртөөнд болж, Хятад Лаосын төмөр замын галт тэргийг Лаосын галт тэрэгний жолооч анхдагч удаа бие даан жолоодов.
Лаосын Шадар сайд бөгөөд ГХЯ-ны сайд Салеумхай Коммасит, Хятад Лаосын төмөр замын Лаос хэсгийн ашиглалтыг хариуцаж буй Лаос Хятадын төмөр замын ХХК-ын ерөнхий менежер Лю Хун нар ёслолд оролцов. Үүний дараа Салеумхай Коммасит явах тушаал өгч, Лаосын галт тэрэгний жолооч бие даан ачаатай галт тэргийг Вьентьян өртөөнөөс жолоодон гарч Хятадын Күньмин хотыг зорив.
Лю Хун хэлэхдээ, дараагийн алхамд Лаос Хятадын төмөр замын ХХК нь Хятадын төмөр замын их сургууль, Лаосын төмөр замын мэргэжлийн техникийн коллеж зэрэг сургалтын нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, ажил мэргэжлээ дээдлэн хайралдаг, ур чадвар сайтай Лаосын төмөр замын чадварлаг боловсон хүчний багийг бүрдүүлж, Хятад Лаосын төмөр замыг өндөр чанартай, найдвартай хөгжүүлэх болно гэв.

Эх сурвалж: https://mongol.cri.cn , Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 175
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313