ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг судалж хэрэгжүүлэхийн тулд Төвийн суртал ухуулгын багийн гишүүд Ху нань, Хэ нань зэрэг мужид гүнзгийрүүлсэн лекц уншиж, үндсэн шатны боловсон хүчин болон олон нийттэй харилцсан байна.Төвийн суртал ухуулгын багийн гишүүн, Төв хорооны намын сургуулийн өдөр тутмын ажил хариуцсан дэд захирал, Үндэсний удирдлагын дээд сургуулийн өдөр тутмын ажил хариуцсан дэд захирал Шие Чунтао саяхан Чанша хотод лекц уншив. Бүгд хурлын чухал ач холбогдлыг гүн гүнзгий ойлгох, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний бүгд хурал дээр хэлсэн чухал үгийн үзэл санааг гүнзгий ойлгож судлах, өөрчлөлт шинэчлэлийг цаашид цогцоор нь гүнзгийрүүлэх тухай "Шийдвэр"-т дэвшүүлсэн томоохон арга хэмжээнүүдийг бүх талаар, зөв оновчтой ойлгох зэрэг талаар Шие Чунтао иж бүрэн лекц уншиж, гүнзгий тайлбар өглөө.Төвийн суртал ухуулгын багийн гишүүн, Төв хорооны намын сургуулийн өдөр тутмын ажил хариуцсан дэд захирал Шие Чунтао:- Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш Нөхөр Ши Жиньпингээр төв болгосон Намын төв хороо өөрчлөлт шинэчлэлийн 3000 гаруй зүйл заалтыг хэрэгжүүлж, нам болон улс орны олон ажлыг үр дүнтэй ахиулсан байна. Энэ удаагийн бүгд хуралдаанаар тодорхойлсон өөрчлөлт шинэчлэлтийн 300 гаруй томоохон арга хэмжээ нь эрхбиш Хятад маягийн шинэчлэлд улам хүчтэй түлхэц болон зохион байгуулалтын баталгаа өгөх нь дамжиггүй юм гэж илэрхийлэв.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл