8-р сарын 1 бол БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсан баярын өдөр. АЧА байгуулагдсан 97 жилийн ойн баярт зориулсан БНХАУ-аас Монгол улсад суугаад ЭСЯ-ний хүлээн авалт 7-р сарын 31-нд боллоо.Хүлээн авалтад Монгол улсын Батлан хамгаалахын сайд С. Бямбацогт, Монгол улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл, олон улсын дипломатч, Монгол улсад бизнес эрхэлж буй Хятадын бизнес эрхлэгчид нийт 200 гаруй хүн оролцжээ.БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюнь арга хэмжээг нээж үг хэлэхдээ, БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсан 97 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Хятад, Монголын харилцаа, тэр дундаа цэрэг армийн хамтын ажиллагаанд байнга анхаарал тавьж ажилладаг та бүхэнд Элчин сайдын яамныхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье! Монгол улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт биечлэн баяр хүргэж буй нь Монголын шинэ Засгийн газар хоёр орон, хоёр армийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна гэлээ.Монгол улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт баяр хүргэж хэлсэн үгэндээ, Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсан 97 жилийн ойг тохиолдуулан Хятадын БХЯ болон Хятадын Ардын чөлөөлөх армийн нэр бүхий бүрэлдэхүүнд Монгол улсын БХЯ, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баярын мэнд дэвшүүлье. Монгол Хятад хоёр орон бол уул усаараа холболдсон мөнхийн хөрш юм. Энэ онд хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохион байна. Эдгээр ойн баярын хүрээнд хоёр орны цэрэг армийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж байна. Хоёр арми хамтран энэ оны 5-р сард “Талын түнш” хамтарсан цэргийн сургуулилт зохион байгуулсан. Мөн яг одоо болж буй “Хааны эрэлд” хээрийн сургуулилтад ч Хятадын арми цэргээ илгээн оролцуулж байгаад баяртай байна гэлээ.БНХАУ-аас Монгол улсад суугаад ЭСЯ-ны Цэргийн атташе Бад Юйхай талархал дэвшүүлж, Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа нь дээд өндөр төвшний харилцан айлчлал, хамтарсан сургуулилт, хилийн хяналт, мэргэжилтэн солилцох, цэргийн тусламж зэрэг чиглэлээр арвин үр дүнтэй хөгжиж байна. Хоёр армийн найрсаг хамтын ажиллагаа нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг баяжуулан, хоёр улс хоёр армийн хоорондын харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл