Саяхан Хятадын Нүүрсний аж үйлдвэрийн холбооноос Хятад улсын нүүрсний салбарын оны эхний хагасын хөгжлийн тайланг танилцууллаа.Оны эхний хагаст жилийн орлого нь 20 сая юаниас дээш нүүрсний ордуудын түүхий нүүрсний олборлолт 2.27 тэрбум тонн болж, өмнөх оны мөн үеэс 39 сая тонноор буурчээ. Үүнд тав, зургаадугаар сард Хятад улсын усан цахилгаан станцын үйлдвэрлэл мэдэгдэхүйц нэмэгдэж, салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн нь дулааны эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.3, 7.4 хувиар буурч, нүүрсний хэрэглээ мэдэгдэхүйц буурхад нөлөөлжээ.Хятадын Нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Жан Хун: Нүүрсийг цэвэр, үр ашигтай ашиглах тал дээр улсын хэмжээнд нүүрсний цахилгаан эрчим хүчний станцын ялгаруулалтыг хэт бага болгох өөрчлөлт 1.07 тэрбум киловаттаас давж, эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувийг эзэлсэн байна. Улсын хэмжээнд 6000 киловатт ба түүнээс дээш хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын цахилгаан хангамжид чиглэсэн нүүрсний хорогдол 319 грамм стандарт нүүрс байснаас 301.6 грамм болж буурч, нүүрсний эрчим хүчийг цэвэр, үр ашигтай ашиглах, хэт бага утаа ялгаруулах түвшин эрс сайжирсан юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл