ЭРЭЭН БООМТООР ОРЖ ГАРЧ БУЙ ХЯТАД-ЕВРОП ЧИГЛЭЛИЙН АЧААНЫ ТЭЭВЭРЛЭЛТ 2 САЯ ТОННООС ДАВАВ

2024 оны 7-р сарын 31 өдөр

Эрээн хотын гаалийн газраас мэдээлснээр, 7-р сарын 29-ний байдлаар, Эрээн боомтоор орж гарч буй Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний ачаа тээвэрлэлтийн хэмжээ 2 сая тонноос давж, 2 сая 200 мянган тоннд хүрч, ачаа барааны үнэ 30 тэрбум 300 сая юаньд хүрсэн байна.Эрээн боомт нь Хятад, Монгол хоёрыг холбосон эх газрын хамгийн том боомт бөгөөд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний "Дунд суваг"-ийн орж гарах цорын ганц боомт юм. Одоогийн байдлаар, 71 шугам ажиллаж байгаа бөгөөд Ази, Европын 10 гаруй улс орон, 70 гаруй хот, өртөөнд хүрч, Хятадын 24 мужийн 60 гаруй хотыг хамарч, автомашин хийгээд дагалдах эд анги, цахилгаан механик тоног төхөөрөмж, гэрийн тавилга, барилгын материал гэх зэрэг 10,000 гаруй төрлийн бараа багтжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 156
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313