7-р сарын 27-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дахь бага хурлын үеэр Хятадын Бээжингийн төв тэнхлэг нь "Дэлхийн өвийн жагсаалт"-д албан ёсоор бүртгэгдсэн байна. Энэ мэдээг дуулаад Бээжин хот даяар тэмдэглэх ажиллагаа зохиож, Бээжингийн төв тэнхлэгийг хамгаалах ажилд оролцсоноо тэмдэглэж байна.13-р зуунд баригдаж эхэлсэн Бээжингийн төв тэнхлэг нь Бээжингийн хуучин хотын төвд байрладаг бөгөөд нийт урт нь 7.8 км.Тэмдэглэх арга хэмжээнд оролцсон оюутан Аннамари Лонгакре хэлэхдээ, би Бээжин хотод өссөн, Бээжингийн төв тэнхлэгт олон ч удаа очсон. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн нь гайхалтай байна. Ийм дурсгалт газруудыг дэлхий нийтээрээ хайрлан хамгаалах ёстой гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл