ОЛОН ОРНЫ ЭЛЧИН САЙД "ТОРГОНЫ ЗАМЫН УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН"-Г ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

2024 оны 7-р сарын 23 өдөр

Саяхан Соёл иргэншлийн нэгдэл "Тэмээн жингийн цуурай - Торгоны замын урлагийн үзэсгэлэн" Бээжинд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнг Бээжингийн Миншэн орчин үеийн урлагийн музей төлөвлөж, дэлхийн 60 гаруй музей, соёл урлаг, эрдэм шинжилгээний байгууллага хамтран гаргасан юм.
Үзэсгэлэн энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийснээс хойш нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байна. Хятадад суугаа гадаадын элчин сайдууд, гадаадын олон хүн очиж үзэсгэлэнтэй танилцаж, энэ талаар өндөр үнэлгээ өгсөн байна.
Бангладешаас Хятадад суугаа Элчин сайд Мохаммад Жасим Уддин: Хятад улс энх тайвныг эрхэмлэдэг улс, Торгоны зам нь харийн түрэмгийлэл, байлдан дагуулах бус, харин дэд бүтцийн холболт, соёл иргэншлийн уялдаа холбоо, харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл баримтлалыг агуулсан юм. Азийн орнууд харилцан хүндэтгэж, харилцан ашигтай байх үндсэн дээр найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхийг хүсэж байна.
Филиппинээс Хятадад суугаа Элчин сайд Жимми Фогулус: Улс орнууд хоорондоо нягт холбоотой байдаг бөгөөд харилцаагаа хадгалах хамгийн сайн арга бол соёл урлаг, үг хэл, түүхийн солилцоог дэмжих явдал юм. Урлагийн үзэсгэлэн дэх Торгоны замын маршрут нь сүүлийн хэдэн зууны туршид улс орнууд хэр нягт холбоотой байсныг харуулж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 141
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313