Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүрьеэ, ДОХ-оос сэргийлэх элч бөгөөд ЮНЕСКО-гийн охид эмэгтэйчүүдийн боловсролын асуудал эрхэлсэн тусгай элч Пэн Лиюань 7-р сарын 19-нд Бээжин хотын төв номын санд зохиогдсон “Нарны ивээл” Хятад Африкийн хүүхдүүдийн зуны зуслангийн үйл ажиллагаанд оролцон үг хэллээ.
Пэн Лиюань хэлэхдээ, уг арга хэмжээ нь Хятад Африкийн хүүхдүүдийн уулзалт төдийгүй хоёр орны ойр дотно харилцааны тод зураглал болж байна. Хятад Африкийн ард иргэд сайн сайхан амьдралыг эрэлхийлэх замналд гар гараа хөтлөлцөн, бие биенээ ойлгож, харилцан дэмждэг үзүүлсээр ирсэн билээ. Хятад улс өөрийн орны хүүхдэд багачуудын эрүүл өсөн бойжиход баталгаа хангаад зогсохгүй Африкийн орны хүүхдүүдийн эрүүл өсөлтөд дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Хятад Африк мөнхийн сайн найзууд. Уг арга хэмжээнд оролцож буй хоёр орны хүүхдүүд хоёр орны нөхөрлөлийн үр жимсийг сэтгэлдээ тээж, хоёр орны нөхөрлөлийг цаашид уламжилан, улмаар сайн залгамжлагч болж, Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогц байгуулах шинэ хүч болохыг хүсэж байна гэжээ.
Уг арга хэмжээний үеэр Пэн Лиюань хоёр орны хүүхдүүдтэй хамт Хятадын уламжлалт соёлыг танилцуулж буй үзэсгэлэнг үзэж сонирхсон бөгөөд Хятадаас Африкт тусламж үзүүлсэн Хятадын эмчилгээний багийн үйл хэрэгтэй танилцсан байна. Энэ үеэр Хятад Африкийн хүүхдүүдийн төлөөлөл ч сэтгэгдлээ хуваалцаж, урт хугацааны турш хайр халамж үзүүлсэн Пэн Лиюаньд талархал илэрхийлэхийн зэрэгцээ хичээн суралцаж, том болоод Хятад Африкийн нөхөрлөлийг уламжлах элч болно гэж хэлцгээж байлаа. Арга хэмжээ дуссаны дараа Пэн Лиюань хүүхдүүдтэй хамтдаа зургаа авахуулж, тэдэнд бэлэг өгчээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй