ШИНЬЖЯНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ ИМПОРТ ЭКСПОРТЫН НИЙТ ХЭМЖЭЭ 48.4%-ИАР ӨСӨВ

2024 оны 7-р сарын 19 өдөр

Өрөмчийн гаалийн статистик мэдээгээр, энэ оны эхний хагаст Шиньжяны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 220 тэрбум 630 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 48.4%-иар өссөн байна. 6-р сард Шиньжяны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 35 тэрбум юаньд хүрч, 31.5%-иар нэмэгдсэн байна.
Энэ оны эхний хагаст Шиньжян дэлхийн 205 улс орон, бүс нутагтай худалдааны харилцаатай тогтоожээ. Худалдааны хоёр чухал түнш болох Казахстан, Киргизийн импорт экспортын хэмжээ 45.8%, 8.7%-иар тус тус өссөн байна. “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулж буй орнууд, Төв Азийн таван орон болон RCEP-ийн бусад гишүүн орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ тус бүр 43.6%, 23.9% болон 347.6%-иар өсч, эзлэх хувь хэмжээ тус тус 91.3%, 66.9% болон 11%-д хүрсэн байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг,Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй 

  • Туяа
  • 113
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313