Өөрчлөлт шинэчлэл хийж гадаадад нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсэн Хятад улсын 40 гаруй жилийн түүхээс харахад ХКН-ын төв хорооны гуравдугаар бүгд хурлаар намын төв хороо өөрчлөлт шинэчлэл гадаадад нээлттэй байлгах чухал асуудлуудыг авч хэлэлцдэг. Улс орны хөгжлийн зангилаа үед хүмүүс өөрчлөлт шинэчлэл нээлттэй байлгах шинэ бодлогод хүлээлттэй байдаг. Саяхан өндөрлөсөн ХКН-ын 20 дахь удаагийн төв хорооны гуравдугаар бүгд хурал нь Хятад улсын өөрчлөлт шинэчлэл нээлттэй байдлын шинэ бэлэг тэмдэг боллоо.
Бүгд хурлаар Хятад улс өдгөө Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс бүтээн байгуулах, үндэстний сэрэн мандлын аугаа үйлсийг бүх талаар ахиулахын зангилааны цаг үед орлоо гэж үзсэн юм. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин: Өөрчлөлт шинэчлэл нээлттэй байдал нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэл амжилтад хүрэх эсэхийг тодорхойлох “Гол алхам ” хэмээн онцолжээ.
Энэ удаагийн хурлаар хэлэлцэн баталсан “Өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай ХКН-ын төв хорооны тогтоол ”-оос харахад, энэ “Гол алхам” нь “Системтэй стратегийн байршуулалт” хийсэн бөгөөд “Гүнзгийрүүлэн тэлэх бодитой бодлого” боловсруулсан байна.
Стратегийн төлөвлөлтөд системтэй байршуулалт хийв.
Энэхүү “Тогтоол”-д Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн замнал дахь шинэ нөхцөл байдал шинэ асуудлуудыг гүнзгий судлан, ерөнхий байршуулалт хийсэн тул эрх баригч намын төр улсаа засах хөтөлбөрийн чанартай баримт бичиг гэж хэлж болмоор юм.
Уг тогтоолд хамруулсан өөрчлөлт шинэчлэлийн салбар нь маш бүрэн, тухайлбал: Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог өндөр түвшинд байгуулах, эдийн засгийн чансаатай хөгжлийн тогтолцоо механизмыг боловсронгуй болгон дэмжих, иж бүрэн инновацийг дэмжих тогтолцоо механизмыг бий болгох, макро эдийн засгийн засаглалын тогтолцоог сайжруулах, хот хөдөөгийн цогц хөгжлийн тогтолцоо механизмыг сайжруулах, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах тогтолцоо механизмыг сайжруулах, бүхий л үйл явц дахь ард түмний ардчиллын тогтолцоог боловсронгуй болгох, Хятадын онцлогтой социалист хуулийн тогтолцоог боловсронгуй болгож, соёлын салбарын тогтолцоо механизмын шинэчлэлийг гүнзгийрүүлэн, ард түмний амьжиргааг баталгаажуулан сайжруулах системийн тогтолцоог сайжруулж, экологийн соёл иргэншлийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, чадавхыг шинэчлэхийг ахиулж, батлан хамгаалалт болон цэрэг армийн шинэчлэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах асуудлаарх намын удирдах түвшинг дээшлүүлэх зэрэг агуулгатай.
Өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг өргөн гүнзгий хэрэгжүүлнэ.
Уг тогтоолд үндэсний нэгдсэн зах зээлийг бий болгож, зах зээлийн эдийн засгийн суурь тогтолцоог боловсронгуй болгох, орон нутгийн бодит байдалд суурилсан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх тогтолцоо механизмыг сайжруулах, үндэстний соёлын бүтээлч эрч хүчийг дайчлах зэрэг үүргийг дэвшүүлжээ.
Гадаадад нээлттэй байлгах нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн өвөрмөц тодотгол юм. Хятад улсын том зах зээлийн давуу талд түшиглэн, олон улсын хамтын ажиллагаан дахь нээлттэй байлгах чадавхаа өргөтгөн, илүү өндөр түвшинд нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог байгуулах, “Бүс ба Зам”-ыг чансаатай хамтран бүтээн байгуулах механизмыг цаашид боловсронгуй болгох зэрэг талаар тогтоолд тэмдэглэжээ.
Стратегийн байршуулалтын гол нь хэрэгжилтэд бий.
Өөрчлөлт шинэчлэлийг “бүх талаар гүнзгийрүүлэх” гэж байсныг одоо “цаашид бүх талаар гүнзгийрүүлэх” гэж тодорхойллоо. Үүнийг Ши Жиньпин “Шатрын хөлөг”-тэй адил хэмээн зүйрлэж, стратегийн байршуулалтын гол нь хэрэгжилтэд бий хэмээн онцолсон юм. Эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэлээр дамжуулан, нийгмийн тэгш байдал шударга байдлыг дэмжиж, ард түмний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр эхний гараа эцсийн зорилгоо болгож, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн замналыг тасралтгүй цоо шинэ эрч хүчээр сэлбэн ажиллах болно.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг,Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл