2012 оны 12-р сард ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар дөнгөж сонгогдсон Ши Жиньпин хэлэхдээ: Өөрчлөлт, нээлттэй байдал бол орчин үеийн Хятадын хувь заяаг тодорхойлох гол алхам юм. Түүнээс хойш Ши Жиньпинээр гол цөм болгосон Хятадын Коммунист Намын Төв Хороо шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргаж, ерөнхий зорилго, стратегийн тэргүүлэх чиглэл, ахиулах арга, цагийн хуваарийг тодорхойлж, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлж, системтэй ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэчлэлийг дэмжих шинэ эрин үеийг нээсэн юм.
10 гаруй жилийн дараа буюу 2024 оны эхээр Ши Жиньпин "Шинэчлэл, нээлттэй байдал нь мөн Хятад маягийн шинэчлэлийн ялж ялагдахыг тодорхойлох гол алхам мөн" гэж онцолжээ. Энэ нь шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх нь бас нэгэн чухал үе шат руу орно гэсэн илэрхий дохио юм.
Ши Жиньпин шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэхийг Хятад маягийн шинэчлэлийг ахиулах үндсэн хөдөлгөгч хүч, түүний амжилт, бүтэлгүйтлийг тодорхойлох "гол арга барил" болгон тогтоожээ. Практикийн үйл явцад тэрээр үндэсний засаглалын тогтолцооны шинэчлэлийн түвшинг дээшлүүлэхийн тулд иж бүрэн, шинжлэх ухаанч, стандартчилагдсан бөгөөд үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч, тогтолцооны бүтээн байгуулалтын үндсэн чиглэлийг онцлон тэмдэглэв.
Эдийн засгийн тогтолцооны шинэчлэл, ардчилал, хууль дүрмийн шинэчлэл, соёлын тогтолцооны шинэчлэл, ард түмний амьжиргааны салбар дахь шинэчлэл, экологийн бүтээн байгуулалтын шинэчлэл, үндэсний батлан хамгаалах, цэргийн шинэчлэл, гадаад харилцааны салбарын шинэчлэлийг хамруулсан, түүхэнд хэзээ ч байгаагүй шинэ төрлийн үндэсний засаглалын тогтолцоо бөгөөд энэ нь гадаад дотоодын, эртний болон орчин үеийн бүх хэрэгцээт туршлагын нэгдэл болсон юм.
Үндэсний засаглалын тогтолцоог бий болгох нь эрх баригч намын засаглалын чадавхийг шинэчлэх түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Ши Жиньпин эрх баригч намын дээд удирдагчийн хувьд анхнаасаа
намыг иж бүрэн бөгөөд хатуу чанд удирдах" бодлогыг дэвшүүлж, шударга ёс, сахилга батыг чангатгахын тулд авлигатай тэмцэх системтэй, хүчтэй арга хэмжээ хэрэгжүүлж, намын удирдлага, засаглалын туршлагын талаар тэрээр намын өөртөө хянаж шалгах буюу “өөрийн хувьсгал”-ын онолыг бүтээлчээр дэвшүүлсэн юм.
Ши Жиньпин намын "өөрийн хувьсгал"-ыг ХКН-ын "үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхийг орчин үеийн болгох" чухал урьдчилсан нөхцөл гэж үзэж, ХКН-ын засаглалыг үргэлжлүүлэн бэхжүүлэх тогтолцооны баталгааг бий болгож, ХКН улс төрийн эрх мэдлийн хөгжиж доройтох түүхэн үеллээс хэрхэн гарч, урт хугацаанд засаглал хэрэгжүүлэх асуултад хариулсан байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,Яргуй