ЛИ ЧЯН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД БАЯРЫН ЗАХИДАЛ ИЛГЭЭВ

2024 оны 7-р сарын 12 өдөр

Долдугаар сарын 11-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэнийг тус улсын ерөнхий сайдаар улиран сонгогдсонд нь, мөн Монгол улсын үндэсний их баяр наадам тохиож байгаад холбогдуулан баярын захидал илгээжээ. 
Ли Чян хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон уул усаараа залгалдсан хөрш орон. Сайн түншийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Энэ онд Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Монголын талтай хамтаар хүчин зүтгэж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад Монголын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад манлайлан оролцож, хоёр талын язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ ойлгож, дэмжиж, хоёр талын харилцаа, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг илүү их ахиц дэвшилд хүргэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,Яргуй

  • Туяа
  • 234
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313