Инженер, технологийн мэргэжилтнээр Японд сургах бүртгэл эхэлжээ

2018 оны 4-р сарын 3 өдөр
 \"\"Инженер, технологийн “1000 инженер” бэлтгэх хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэлжээ. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ЕБС-ын төгсөх ангийн сурагчдыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт дөрөвдүгээр сарын 20 хүртэл бүртгэх юм байна. Харин сорил шалгалтыг дөрөвдүгээр сарын 28-ны 10 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ. 

БСШУСЯ-аас Японы ЭСЯ, “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа юм.
Монгол Улсад өндөр мэдлэг чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол-Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй уг төсөл энэ оноос бакалаврын төвшний элсэгчдээ Япон улс руу илгээж эхэлнэ.

\"\"
“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл

Хос бакалаврын сургалтын хөтөлбөр:

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хэрэгжих хос бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах бa 2.5 жил амжилттай суралцсан оюутан Японд суралцах шалгалтад /EJU/ тэнцсэн тохиолдолд кредит дүйцүүлэн Японы их, дээд сургуульд шилжин суралцаж, хоёр улсын их сургуулийн дипломтой төгсөнө. Монголд суралцах 2.5 жилийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцах бөгөөд тус сургалтын 1 кредитийн үнэлгээг ШУТИС-ийн кредит үнэлгээтэй дүйцүүлэн тооцно.
Японд суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны зардал, онгоцны тийзийн зардлыг Сургалтын төрийн сангийн зээлээр олгоно. Оюутнууд төгсөж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласнаар зээл нь тэтгэлэг болно. 

“Коосэн” сургалтын хөтөлбөр

Механик инженерчлэл, Цахилгаан электроник, Мэдээллийн сүлжээний инженерчлэл, Материалын инженерчлэл, Архитектур Барилгын инженерчлэл мэргэжлээр суралцах боломжтой.
Монголд суралцах 1.5 жилийн хугацаатай Бэлтгэл Коосэн хөтөлбөрийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна. Шууд Коосэн болон Бэлтгэл Коосэн хөтөлбөрөөр Япон Улсад суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны зардал, Японд зорчих онгоцны тийзийн зардал зэргийг Сургалтын төрийн сангийн зээл хэлбэрээр олгоно.

Шууд Коосэн болон Бэлтгэл Коосэн хөтөлбөрөөр Япон Улсад суралцсан оюутан нь сургуулиа төгссөний дараа эх орондоо өөрийн эзэмшсэн мэргэжлээр 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд уг зээл нь тэтгэлэг болох бөгөөд оюутан өөрөө хүсвэл ажиллах хугацаандаа ШУТИС-тай байгуулсан гэрээний дагуу нэмэлт сургалтад хамрагдан бакалаврын зэрэг авах боломжтой.
Цаашид Коосэн сургуулийг төгсөгчдийг ажлын байраар хангах үүднээс Япон улс руу явахаас нь өмнө ажлын байрны гэрээ хийхэд нь зуучлах, баталгаажуулах, эсвэл үйлдвэр, аж ахуйн нэгжид ажиллаж буй хүмүүсийг Коосэн хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авах зэрэг боломжуудыг судалж үзнэ.

\"\"

Ирээдүйд инженер болох сонирхолтой төгсөх ангийн сурагч бүр оролцох боломжтой. 

  • Отгонтуяа
  • 858
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313