ШИ ЖИНЬПИН УНГАРЫН ЕРӨНХИЙ САЙД ВИКТОР ОРБАНТАЙ УУЛЗАВ

2024 оны 7-р сарын 9 өдөр

Долдугаар сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Дяоюйтай төрийн зочид буудалд Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, хоёр сарын өмнө би Унгарт төрийн айлчлал хийж, Хятад Унгарын харилцааг шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон зарлаж, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд шинэ түүхэн ач холбогдол өгч, хоёр орны өндөр түвшний хөгжил дэвшилд хүчтэй түлхэц өгчээ. Ирэх долоо хоногт, Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал болж, Хятад улс өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжил, нээлттэй байдлыг ахиулна. Энэ нь Хятад Унгарын хамтын ажиллагаанд шинэ боломж олгож, шинэ эрч хүч сэлбэх болно.
   Унгар улс Европын холбоог даргалах болсонд Ши Жиньпин баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, Хятад, Европын хооронд геополитикийн зөрчил, үндсэн ашиг сонирхлын санал зөрөлдөөн байхгүй. Хятад Европын харилцаа нь стратегийн ач холбогдолтой бөгөөд дэлхийн хэмжээнд тогтвортой, эрүүл хөгжлөө хадгалж, дэлхийн сорилтыг хамтдаа зохицуулах ёстой. Ирэх жил Хятад, ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох тул хоёр тал түншийнхээ зөв байр суурь, хамтын ажиллагааны үндсэн хэв байдлыг баримталж, хоёр талын нээлттэй байдлыг цаашид өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ёстой. Унгар улс Европын холбоог даргалж байгаагийн хувьд Хятад, Европын холбооны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.
   Орбан хэлэхдээ, өнөөгийн олон улсын байдал ээдрээтэй байгаа нөхцөлд Хятад улс энх тайвныг эрхэмлээд зогсохгүй, олон бүтээлч, чухал санаачилга дэвшүүлж, дэлхийн энх тайвныг дэмжих чухал тогтворжуулах хүчин гэдгийг өөрийн бодит үйл ажиллагаагаар нотолж байна. Унгар улс Хятадын үүрэг, нөлөөг өндрөөр үнэлж, Хятад улстай стратегийн харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Унгар Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг дэмжиж, "жижиг хүрээ" болон хуарангийн сөргөлдөөн буй болгохыг эсэргүүцэж, ЕХ-ны ээлжит даргаар ажиллах хугацаанд Европын холбоо, Хятадын харилцааг эрүүл саруул хөгжүүлэхэд идэвхтэй түлхэц үзүүлэхийг хүсэж байна.
 
   Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа

  • Туяа
  • 232
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313