Парисын олимп долдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ.Олимпийн наадам ойртохын хэрээр “Олимпийн эдийн засаг” эрэлт ихтэй байна. Дэлхийн хамгийн том жижиг бараа бүтээгдэхүүний бөөний зах гэгддэг Хятадын И Ү олон улсын худалдааны хотод дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагчид зорьж очин спортын хувцас, хамгаалалтын хэрэгсэл, хөгжөөн дэмжих бүтээгдэхүүн зэрэг захиалга өгч байна.
Парисын олимпийг зохион байгуулах хорооны статистик мэдээллээс үзэхэд Парисын олимпийн наадмын жижиг бүтээгдэхүүний 80% нь Хятадад захиалж хийгдсэн бөгөөд ихэнхийг нь И Ү хотод үйлдвэрлэсэн байна.
Өдгөө И Ү хотод дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 15 мянга гаруй хилийн чанад дахь худалдан авагчид төвлөрч, "Бүс ба зам" дагуу орнуудыг холбож, худалдаа нь дэлхийн 230 гаруй улс орон, бүс нутгийг хамарч байна. И Ү-гийн гаалийн статистик мэдээгээр, энэ оны 1-р сараас 5-р сар хүртэл, спортын бараа, тоног төхөөрөмжийн экспорт 4 тэрбум 100 сая юаньд хүрч, 44,4%-иар өссөн байна.
Эх сурвалж: Синьхуа агентлаг, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй