Синьхуа агентлагийн мэдээ: Өнөөдөр/2024.06.25/ “Чан Э-6” хөлгийн буцах аппарат ӨМӨЗО-ны Дөрвөд хошуунд амжилттай газарджээ.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, олон улсын түншүүдтэй сансар судлалын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, энх тайвнаар гадаад сансрыг ашиглах үйлсэд хүч нэмэрлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ онд Хятад улсын сарыг судлах төсөл хэрэгжсний 20 жилийн ой тохиож байна, Чан-Э-1-ээс авахуулаад Чан-Э-6 хүртэл Хятадын сарыг судлаачид уйгагүй хүчин чармайлтаараа хүн төрөлхтний сарыг судлах шинэ хуудсыг эхлүүлсэн юм. Чан-Э-6 аппаратыг өнгөрсөн 5-р сарын 3-нд амжилттай хөөргөснөөс хойш 53 хоногийн судлалын аянаа эхлүүлж, сарны цаад талаас дээж авч эх газардаа буцан ирсэн юм. Ингээд дэлхийн сарны цаад талаас дээж аван буцан ирсэн анхны орон болсон. Бид энэхүү амжилтдаа сэтгэл бахдам байна гэлээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Сайханмэнд