Хятадын шинжлэх ухаан технологийн хурал, Үндэсний шинжлэх ухаан технологийн шагнал гардуулах хурал, Хятадын шинжлэх ухаан академийн 21 дэх хурал, Хятадын инженерийн академийн 17-р хурал 24-ний өглөө Бээжинд болов. Хятадын шинжлэх ухаан, технологийн дээд шагналын эздэд Ши Жиньпин шагнал гардуулж, чухал үг хэлэв.Ши Жиньпин онцлохдоо, шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил нь улс орныг хүчирхэгжүүлнэ. Технологийн орчин үеийн шинэчлэл нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд хүчтэй тулгуур болж байна. Чансаатай хөгжлийг биелүүлэхэд мөн л технологийн шинэчлэл шаардагдана. Ийм учраас шинжлэх ухаан, технологийн стратегийн тэргүүлэх байр суурь, гүйцэтгэж буй үүргийг бүрэн зөв таньж, 2035 он гэхэд шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн байгуулах зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой гэжээ.Тэрээр мөн, технологийн шинэчлэл, аж үйлдвэрлэлийн шинэчлэлийг гүнзгий уялдуулж, шинэ чанарын үйлдвэрлэх хүчний хөгжилд түлхэц өгөх ёстой. Орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог байгуулахад шаардагдах гол салбар болон буурай талдаа анхаарлаа хандуулж, өндөр чансаатай шинжлэх ухаан, технологийн хангамжийг нэмэгдүүлэн, улмаар шинээр хөгжиж буй аж үйлдвэр болон цаашид хөврөн гарах аж үйлдвэрийг бий болгон, уламжлалт аж үйлдвэрлэлийн шинэчлэлтэд шинэ технологийг идэвхтэй ашиглах ёстой. Мөн аж үйлдвэрүүдийн технологийн шинэчлэлт хийхийг дэмжиж, технологийн үр бүтээлээ бодитоор хэрэгжүүлэхийг дэмжих ёстой гэжээ.Уг хурлаас өмнө Ши Жиньпин дарга Хятадын шинжлэх ухаан, технологийн дээд шагнал хүртэгсдийн төлөөлөлтэй уулзаж, хамтдаа зургаа авахуулжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Сайханмэнд