ШИ ЖИНЬПИН ШИ НИН ХОТЫН ҮНДЭСТНИЙ ДУНД СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО

2024 оны 6-р сарын 20 өдөр

Өчигдөр 18-ны үдээс хойш Ши Жиньпин дарга Хөхнуур мужийн Гүөлүө өөртөө засах жөүгийн Ши Нин хотын үндэстний дунд сургуульд зочилж, тухайн нутгийн боловсролын салбарын хамтын ажиллагаа, үндэстний ард түмний мэдлэг боловсролыг дээшлүүлж буйтай танилцжээ.  Хөхнуур мужийн Гүөлүө өөртөө засах жөү нь далайн түвшнээс дээш дунджаар 4200 гаруй метрт оршдог. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүс нутаг. Энд байдаг багшийн хомсдол, сургуулийн сургалтын түвшин муу зэрэг асуудлыг шийдвэрлэж, ард иргэдэд өндөр чанартай боловсрол олгох зорилгоор тус жөү Шанхайн дэмжлэг туслалцааг ашиглан Ши Нин хотод дотуур байртай дунд сургууль байгуулжээ. Ши Ниний үндэстний дунд сургууль 800 сурагч, 68 багштай. Тус сургууль үндэсний хэмжээний нэгдсэн сурах бичгийг бүрэн ашиглах болсон. Жил бүр тэд Шанхай, Жянсуд очиж хамтдаа хичээл сургалт явуулж, сурагчид хоорондын харилцаа холбоо, солилцоо өрнүүлдэг байна. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл 

  • Туяа
  • 172
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313