ХЯТАД-ЕВРОПЫН АЧААНЫ ГАЛТ ТЭРЭГ НЭМЭГДСЭЭР БАЙНА

2024 оны 6-р сарын 17 өдөр

Хятадын Үндэсний төмөр замын группээс мэдээлснээр, тавдугаар сард Хятад-Европ чиглэлд нийт 1724 ачааны галт тэрэг үйлчилж, 186 мянган стандарт чингэлэг бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тусбүр 14 хувь, 13 хувиар нэмэгдсэн дүн юм. Ингэснээр сар тутмын тээвэрлэлтийн хэмжээгээр түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд бараа бүтээгдэхүүний төрөл зүйл улам олширч, тээвэрлэлтийн хэмжээ тогтвортой өсөн, Хятад Европын худалдаа эдийн засгийн солилцоонд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Хятадын Үндэсний төмөр замын группын холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятадын Үндэсний төмөр замын групп гадаадад тээвэрлэх сувгийг идэвхтэй өргөтгөж, тавдугаар сард Хар тэнгис болон Каспийн тэнгисийн өмнөд коридороор туршилтын галт тэрэг ажиллуулж байна. Тавдугаар сард Өмнөд коридороор Хятад-Европын ачааны галт тэргийг нийт 13 удаа аялуулсан бөгөөд цаашид тогтвортой нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна гэжээ.  

Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй 

  • Туяа
  • 70
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313