Өнөөдөр Хятадын сансрын станцаас шинэ видео билчлэг ирэв. Шэньжөү-18 хөлгийн багийн гурван сансрын нисгэгч Е Гуанфу, Ли Цун болон Ли Гуансу нар тойрог замын станцад 50 гаруй хоног байхдаа бие бялдраа хамгаалах дасгал хийж, түүнчлэн сансрын анагаах ухааны холбогдох туршилт хийжээ. Хятадын сансрын станц дахь дасгалын тоног төхөөрөмжүүд "гурван жижиг, гурван том" хэсгээс бүрддэг. "Гурван жижиг" нь татаж чангаах тууз, атгагч, амьсгалын булчингийн дасгалыг хэлдэг. "Гурван том" нь сансрын дугуйн эргометр, сансрын гүйлтийн зам, эсэргүүцлийн эсрэг дасгалын төхөөрөмж юм. Өнгөрсөн долоо хоногт "Шэнжөү-18" сансрын хөлгийн нисэгчид "гурван том" дасгалын төхөөрөмж болон холбогдох тоног төхөөрөмжийг ашиглан хэд хэдэн туршилт хийжээ. Мөн сансрын шинжлэх ухааны туршилтуудыг хийсэн. Гурван сансрын нисгэгч тойрог замын станцад байхдаа цацрагийн гэмтлийн биологийн дозиметр болон цацрагийн гэмтлийн чипийг суурилуулах, солих, арилгах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Түүнчлэн багийнхан сансар дахь амьдралын шинжлэх ухаан, хүний биеийн судалгааны чиглэлээр "Уураг ба нуклейн хүчлүүдийн хамтын гарал үүслийн молекулын хувьслын судалгаа" төслийн туршилтын дээжийг цуглуулах, хадгалах, устгах ажлыг дуусгаж, түүнчлэн шингэний физикийн туршилтын кабинет дахь туршилтын дээжийг солих ажлуудыг гүйцэтгэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй