УЛСЫН ХЭМЖЭЭНД 10 САЯ ТОНН УЛААН БУУДАЙ ХУДАЛДАН АВЛАА

2024 оны 6-р сарын 14 өдөр

Зуны ургац хураалт шувтрах энэ үеэр улсын хэмжээнд үр тарианы үйлдвэрлэлийн компаниуд 10 гаруй сая тонн шинэ улаан буудай худалдан авсан байна Үндэсний үр тариа, материалын нөөцийн газраас 13-нд мэдээлснээр, улсын хэмжээнд зуны үр тариа худалдан авах оргил улирал эхэлж байна. Олон газраас харахад, шинэ улаан буудайн үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж, буудайн чанар өнгөрсөн жилээс сайн байна. Эхний ээлжид 110 тэрбум юаниар зуны үр тариа худалдан авсан байна.Тус газрын үр тариа эрхэлсэн салбарын орлогч дарга Тан Чэн хэлэхдээ, холбогдох салбар, орон нутаг зах зээлийн зохицуулалтын бодлого, арга хэмжээг нухацтай хэрэгжүүлж, зах зээл, бодлогод суурилсан худалдан авалтыг сайтар зохион байгуулна. Үр тарианы борлуулалтын эрэлт хэрэгцээг анхаарч, худалдан авах газар, зөвлөгөө өгөх, цаг товлох, мэдээлэл хийх, үйлдвэрлэлийн дараах үйлчилгээ зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлнэ гэлээ.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 176
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313