6-р сарын 10 өдрийн үдээс хойших 3 цаг 10 минутад, спортын талбайд 30 мянга гаруй хөл бөмбөгийн хорхойтнуудын уухайлалын дунд, Хөлөнбуйрын Тариалангийн атар хагалбарлалтын хөл бөмбөгийн баг Гүй Жиүгийн “Тосгоны хөл бөмбөгийн холбоот тэмцээн”-д оролцов.
Хөлөнбуйрын Тариалангийн атар хагалбарлалтын хөл бөмбөгийн багийн тамирчид, Улаан-мөчирийн урлагчид, Хөлөнбуйрын онцлогт нутгийн гаралттай атар хагалбарлалтын жагсаалтын эгнээ болон биет бус соёлын өвийн уламжлагч, гар урчууд жич шилдэг ажил үйлс үүдэгчээр бүрэлдсэн биет бус соёлын өвийн жагсаалын баг нижгэнэтэл алга ташилтын дунд талбайд оров.
Үдээс хойш 3 цаг 55 минутад, Хөлөнбуйрын Тариалангийн атар хагалбарлалтын хөл бөмбөгийн баг болон Лүве Игийн эртний хотын хөл бөмбөгийн багийн нөхөрсөг тэмцээн албан ёсоор эхлэв. Хөлөнбуйрын Тариалангийн атар хагалбарлалтын хөл бөмбөгийн баг тэмцээнд хурц ширүүн өрсөлдөж, “ хүнд хэцүү, хатуу бүгдийг тэсвэрлэн, цуцалтгүй урагшилж, заавал зорьсондоо хүрэх” монгол морины зориг тэвчээрийг өөрийн болгож чадсан нь гүйцэд харагдаж байлаа.
Хөлөнбуйрын борц, нэрс, аагилаг алим, цагаан идээ зэрэг амтат жимс жимсгэнэ нь ч хөл бөмбөг шохойрхогчдын бахархалыг татаж, тэмцээний дундуур талбайн хажуудах Хөлөнбуйрын Тариалангийн атар хагалбарлалтын хүнсний танилцуулгын тойрогт, дөрвөн зүг найман зовхисоос ирсэн хүмүүс жагсаж, Хөлөнбуйрын тал нутгийн үхэр хонины амтат махнаас амтлахаар тэсэн яадан хүлээж харагдлаа.
Тус өдрийн оройн 10 цагийн үед Хөлөнбуйр хотын Улаан-мөчирийн уран сайханчид “Хятадын үндэстнүүд нэг гэр бүлийнхэн шиг дотно” гэх бүжиг бүжиглэж, түмэн хүн хамтдаа “Ёохор”, “Хөлөнбуйрын тал нутаг” зэрэг Хөлөнбуйрын онцлогт дууг дуулж бүжиглэн, Хөлөнбуйр болон Гүй Жеүгийн хөл бөмбөг сонирхогчдын гүн зузаан нөхөрлөлийг гүйцэд харуулж чадлаа.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл,Сайханмэнд