МАЛЧИД ӨӨРСДӨӨ ЯМААН НООЛУУРАА БОЛОВСРУУЛЖ, ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

2024 оны 6-р сарын 5 өдөр

Ойрд Ордос хотын Отгийн өмнөд хошууны Өвөр монголын Жин Ниү одоо үеийн тариалан мал аж ахуйн нээнэ хөгжүүлэлтийн хязгаарт компанийн одоохчилсон ноолуур самнах үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасагт Тоног төхөөрөмж угсрах, машин техник туршин тохируулах, ноолуур сонгох, ноолуур угаах зэргээр ажилчид яг үйлдвэртээ маш яаралтай, шаламгай захиалга авч ажиллаж байна.
Ноолуур боловсруулалт үйлдвэрлэлтийн хэлхээг өргөтгөх үүднээс, Өвөр монголын Жин Ниү одоо үеийн Тариалан мал аж ахуйн нээлтийн хязгаарт компаниас одоохчилсон ноолуур самнах үйлдвэр, сэмдэс ээрэх үйлдвэрийг төслөөр бүтээн байгуулж, ерөнхий талбай нь 75 мянга 221 кв.м байж, ерөнхий бэл оруулалт нь 220 сая юань болно. Одоохонд нэгдүгээр хугацааны бэл оруулалт 120 сая юань хүрч, 24 мянга кв.м бүхий одоохчилсон ноолуурын үйлдвэр албан ёсоор ашиглалтад орох шатандаа оров.
“Гэрийнхээ гадаа манай өөрийн ноолуур самнах үйлдвэртэй болсноос малчдад нэн дөхөм болжээ” гэж Отгийн өмнөд хошууны Шанхайн сүм балгасны нэгэн МАА-н хязгаарт хариуцлагат компанийн ерөнхий даамал Өлзий хэлэв.
Ажилчид ноолуур самнаж угаах ажлыг хийж байна. Малчдын самнасан ямаан ноолуурыг ноолуур самнах үйлдвэрт оруулж, бүх дамжилгуудыг дамжисны дараа нэн цав цагаан нарийн ямаан ноолуур болгож, боодолж баглаж, хөмрөгт зөөвөрлөж оруулж байлаа. Ноолуур самнах үйлдвэрийн хариуцлагатан Ли Линтань: “Ноолуур борлуулалтын хэмжээ сайн, бүх улс даяар худалдхаас гадна бас Орос, Америк, Итали зэрэг улсуудад борлуулагдаж байна” гэв.
“Хятад улсын ноолуурын хот” хэмээгдсэн Ордосын одоохны зөв чиглэл нь “Дэлхийн ноолуурын хот” болох зорилттой урагшилж, дэлхийн зэрэглэлийн ноолуурын аж үүйлдвэрийг бүх хүчээрээ чармайн цогцлон байгуулна. Малчдын хүсэл эрмэлзлэлийг ачаалсан ямаан ноолуурын үйлдвэрт ноолуурыг “цэвэрлэж засаж” гадаадад гаргадаг. Ойлгосноор 2023 онд Отгийн өмнөд хошууны Шанхайн сүм балгасны бүх балгасны ноолуурын гаралт нэмэгдэн 225 тонн, үйлдэхүүний ерөнхий өртөг 260 сая юань хүрч, малчин тариачны өрх бүрийн дундач орлого 21 мянга 600 юань нэмэгдэв.

Эх сурвалж: Өвөр монголын өдрийн сонин, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Сайханмэнд

  • Туяа
  • 173
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313