ШҮЛЭГ, ДУУ ЦЭЭЖЭЭР УНШААД ҮНЭГҮЙ АЯЛЖ БОЛНО

2024 оны 6-р сарын 3 өдөр

Жянши мужийн үзэмжит бүсүүд аяллаар зорьсон хүмүүс тухайн газар орны холбоотой шүлэг мэддэг бол, цээжилснээ уншиж сонирхуулбал тасалбарын үнийг хөнгөлөх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Тэн Ван Гэ ордон Жянши мужийн Наньчан хотын баруун хойно байдаг Тан гүрний үеийн эртний барилга юм. Тан Тай Зүн Ли Шыминий дүү өнөөгийн Наньчан хотын захирагч байхдаа байгуулсан байна. Тан гүрний шүлэгч Ван Бө “Тэн Ван Гэ ордны оршил” хэмээх шүлэг дуулал бичсэнээр алдар нэр нь дуурссан юм. Энэ тавдугаар сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-ний хооронд “Тэн Ван Гэ ордны оршил” хэмээх 900 гаруй ханз шүлгийг 6 минутад бүрэн эхээр нь цээжээр уншсан жуулчныг үзэмжит бүсэд үнэгүй аялуулах юм байна. Энэ газар хурдны галт тэргээр Бээжингээс 6 цаг, Шанхайгаас 3 цаг орчим явж очдог. Тавдугаар сарын 19-нөөс зургадугаар сарын 18-ныг хүртэл “Лүшань ууланд авирсан нь”, “Тоорын цэцгийн хүрээлэнгийн тэмдэглэл” шүлгийг 8 минутад багтааж цээжээр уншвал Лү Шань уулын үзэмжит бүсийн тасалбарын үнийг хөнгөлнө.Шаазан эдлэлээр алдартай Жин Дэ Жэний эртний шаазан урлалын музейд “Жин Дэ Жэний шаазангийн дуулал” 60 бадаг шүлгээс 36 бадгаас илүүг цээжээр уншиж чадвал музейн цогцолборыг үнэгүй үзүүлэх юм байна.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 177
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313