Өнөөдөр,“Зургадугаар сарын нэгэн” буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Ши Жиньпиний хүүхдүүдэд анхаарч буй гурван “жижиг”зүйлийг харцгаая.
Хүүхдүүдийн мөрөөдлийн тухай
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин амьдралын эхний товчийг сайтар товчлох тухай олон удаа онцолж байсан, "Хувцасныхаа товчыг товчлохтой адил. Хэрэв эхний товчыг буруу товчилбол үлдсэн товчуудыг бүгд буруу товчилно" гэж хэлж байсан.
Хүүхдүүд үнэ цэнээ төлөвшүүлэх, тодорхойлох эхний шатандаа байгаа тул амьдралынхаа анхны товчыг хэрхэн товчлох нь ирээдүйд маш чухал юм.
Хүүхэд залуучууд бол улс орны ирээдүй. Хүүхдүүдтэй харилцахдаа "хүсэл мөрөөдөл"-ийн тухай ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний байнга дурддаг үгс юм.
Хүүхдүүдийн хичээлийн тухай
Уран сэтгээгүй, бүтээлч байдал хаанаас ирдэг вэ?
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Энэ бол шаргуу сурч судлахаас үүдэлтэй байх ёстой” гэж хариулсан.
2013 оны 5-р сарын 29-нд Бээжингийн Хүүхдийн ордонд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хүүхдүүдэд хандан "Илүү их хичээл ном сурч байж, төдий их мэдлэгтэй болно. Та нар ус шингээх хөвөн шиг мэдлэгийг эзэмших ёстой. Номын мэдлэгийг хичээнгүйлэн сурахаас гадна хичээлээс гадуурх мэдлэгийг илүүлэн сурч эзэмшиж, илүү ихийг тунгаан бодож, илүү олон асуулт асуух хэрэгтэй, ингэснээр өөрийн бүтээлч байдлаа хөгжүүлж чадна."
Хүүхдийн эрүүл мэндийн тухай
"Зарим хүүхдүүдэд хоол тэжээл биш, харин дасгал хөдөлгөөн дутагдаж байдаг" "Одоо олон хүүхдүүд нүдний шил зүүж байна, энэ нь миний бас нэгэн санаа зовж буй зүйл юм."
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хүүхдийн эрүүл мэндэд санаа зовниж буйгаа олон удаа илэрхийлж байсан юм.
Бие бол амьдралын бүхий л хүчин чармайлт амжилтын үндсэн зүйл юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрийн туршлага, үйл явдлуудаас хуваалцаж, хүүхдүүдийг биеийн тамирын дасгал сургуулилтад байнга оролцож, эрүүл мэндээ баталгаажуулахыг уриалав.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл