ӨВӨР МОНГОЛД БОСГОЖ БУЙ НОГООН ХЭРЭМ

2024 оны 5-р сарын 30 өдөр

Өвөр Монголд "босгож буй" ногоон хэрэм
Хятад цөлжилт ихтэй орнуудын нэг. Цөлжилт, элсэн шуурга, хөрсний эвдрэлд ноцтой өртсөн баруун хойноос зүүн хойд бүс нутгиийг 1978 онд гаргаж байсан юм. Баруун хойд, хойд, зүүн хойд гэх энэхүү “гурван умард” төслийг хэрэгжүүлж гүйцээхээр цөлжилтийн эсрэг тэмцэж байна. 
Баруунаас зүүншээ Бадайн Жаран, Тэнгэр, Улаанбөх, Хөвчин зэрэг элсэн цөл, Муу ус элс, Хулан шаргын элс, Хорчин зэрэг газрууд элсэнд дарагдаж, цөлжилттэй тэмцэх гол газрууд болсон юм.
Он гарсаар Өвөр монголын өөртөө засах орны хэмжээнд “гурван умард” төслийг хэрэгжүүлж, баруунаас зүүн, өмнөөс хойд зүгт цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимтэй ахиулж 403 мянга гаруй га талбайд цөлжилтийг тогтоон барьж чаджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс бараг дөрөв дахин их талбай юм гэж ӨМӨЗО-ны Ойн аж ахуй, бэлчээрийн товчооны дарга Ван Жаошэн хэллээ. 
Өвөр монгол цөл, элсэрхэг газар ихтэйн дээр салхины эрчим хүч, нарны зайн эрчим хүчний асар их нөөцтэй. Иймээс Өвөр монгол давуу талаа ашиглан, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, салхи нарны зайн эрчим хүчийг нэгтгэн хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж, ногоон байгууламж, эрчим хүч, орлогоо нэмэгдүүлэх ажлыг тууштай хийж байна. 
Нэгдсэн төсөл хэрэгжүүлснээр энэ онд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 27 сая 270 мянган киловатт хүргэж, 153 мянган га цөлжсөн газрыг ногооруулах төлөвлөгөөтэй байна. 2030 он гэхэд өөртөө засах орны цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, салхи, нарны сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 119 сая киловаттад хүргэж, 767 мянган га цөлжсөн газрыг ногооруулж, шинэ эрчим хүчний салбарт аж үйлдвэржсэн Өвөр монголыг ахин бий болгох зорилт тавьж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 216
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313