Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр...

2018 оны 3-р сарын 9 өдөр
 \"\"
Эвенки хошууны Шинэхэн зүүн сумын Мөнгөнчулуу гацааны эмэгтэйчүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв. Тэд ардын ёс уламжлалаа залуу хойч үедээ таниулах зорилгоор өдөрлөг зохион байгуулжээ. 

Бүсгүйчүүд Мөнгөнчулуу гацааны иргэн Сэрэндэвийнд зочилж, Монгол идээ ундаагаа хүртэж, тоглоом наадгай наадан нэг өдрийг үр дүнтэй өнгөрөөсөн юм. Энэ үеэр гавъяат дуучин Цэцэгмаа, дуучин Улаанцэцэг, яруу найрагч На.Долгор, До Галсандулам нар хүрэлцэн ирж, уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьсан. Мөн соёлын биет бус өвийг уламжлагч С.Уранчимэг гуайг хүндэт зочноор урьж, барга дээл урлалын тухай сонирхолтой яриа өрнүүлжээ. Тэрээр Дэлхийн хамгийн том Барга чисжүү дээлийг урлаж, Гиннесийн номонд бүртгүүлсэн гавъяатай хүн.

\"\"
Дээрх өдөрлөгийг Хөлөнбуйр хотын эмэгтэйчүүдийн холбоо, Радио телевизийн хорооны Монгол хэлний хэлтсээс зохион байгуулсан байна. Өдөрлөгт дээр дурьдсан хүндэт зочдоос гадна хотын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Лю Үйлан, Эвэнки хошууны Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Нарантуяа болон улс, орон болон хотын “ Хөдөлмөрийн жишээч”, “Хамгийн сайхан гэр бүл”, “Содон эх\"-чүүдийн төлөөлөл бүхий бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, манлайлагч бүсгүйчдүүдийн холбооны удирдлагууд оролцжээ.

Тэд оньс тайлах, наамал хийх, бууз чимхэх, тооно туших зэрэг уламжлалт зан үйлийг бие биедээ заан сурган дуу хуур, найр нааадам, зугаа цэнгэлтэй нэгэн өдрийг ийн үдсэн юм. 

Хөлөнбуйрын Өдрийн сонин Баярт, Цэнгэл, Саруул

\"\"
\"\"
\"\"


\"\"


  • Отгонтуяа
  • 442
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313