“Хятад Орос” олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын багаас Хөлөн-буйр хотын Монгол анагаах ухааны эмнэлэгт очиж хятад анагаах ухаан ( монгол анагаах ухаан ) - ы уламжлалт эмчилгээг сонирхов.
ОХУ-ын 211 жуулчин Хөлөн-буйр хотын монгол анагаах ухааны тэнхимд зочилж, хятад эм эмнэлгийн / монгол анагаах ухаан /-ы хөгжлийн явц, онолын систем болон өвөрмөц эмчилгээг гүнзгий ойлгож, зүү тавих эмчилгээ, бумба, иллэг зэрэг хятад анагаах ухааны онцлогт эмчилгээ хийж, өвчин эмгэгийг намдааж, бие махбодийг нь эмчлэв. ОХУ-ын жуулчид хятад анагаах ухаан (монгол анагаах ухаан) уламжлалт эмчилгээ нь зөвхөн өвчинд ихээхэн нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь бие махбодид муу нөлөө үзүүлдэггүй бөгөөд маш түгээмэл хор нөлөөгүй охь эмчилгээ юм. Сүүлийн жилүүдэд Хөлөн-буйр хотын худалдаа, эрүүл мэндийн систем нь Хөлөн-буйр хотын Монгол анагаах ухааны эмнэлэг, Шинэ Барга баруун хошууны Монгол анагаах ухааны эмнэлэг, Шинэ Барга зүүн хошууны Монгол анагаах ухааны эмнэлгийн 3 зэрэглэлийн хятад эм эмнэлгийн үйлчилгээний төвийг хамтран байгуулж, уламжлалт хятад эм эмнэлэг ( монгол анагаах ухаан ) -ы үнэ төлбөргүй эмчилгээний купон, гадаадын өвчтний эрүүл мэндийн хөнгөлөлт зэрэг хөнгөлөлттэй бодлогыг нэвтрүүлж, манай хотдоо эрүүл мэндийн аялал жуулчлалыг түгээмэлжүүлж байна. Дараачийн алхамд Хөлөн-буйр хот олон улсын аялал жуулчлалын төвийг зохион байгуулж, эрүүл мэндийн аялал жуулчлалын олон улсын зах зээлийг нээнэ хөгжүүлж, Хятадын анагаах ухаан ( монгол анагаах ухаан )-тай олон улсын уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлж, Хөлөн-буйр (монгол анагаах ухаан ) олон улсын үйлчилгээ, аялал жуулчлалын брэндийг нээж, олон улсын аялал жуулчлалын төвийг зохион байгуулах болно.
Эх сурвалж: Хөлөн-буйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй