“Үзэсгэлэнт сайхан умард хилийн урьхан хавар --- Үзэсгэлэнт сайхан Хөлөн-буйр” Хятад, Орос, Монгол гурван улсын нэрт уран зураачдын тосон зургийн бүтээл гаргах арга хэмжээ ойрын өдрүүдэд Хөлөн-буйр хотод болж өнгөрлөө.
“Хүсээд удсан үзэсгэлэнт сайхан Хөлөн-буйрт би анх удаагаа ирлээ. Хөлөн-буйр угаасаа надад гүн нууцгай яруу найргийн юм шиг гоё санагддаг байсан. Хөлөн-буйрын өнгө үзэмж ёстой гайхаш алдуулам сайхан, миний төсөөлж бодож байснаас нэн сайхан, Хөлөн-буйр яг л яруу найраг буюу уран зураг шиг. Өргөн уудам, алс хол, гүн нууцгай” гэж Сичуанаас ирсэн нэрт зураач Жүн Сэи Чиуан сэтгэл догдлон ярина.
Тэрээр бас: “Аялал зуулчлалын орчин сайжирвал жуулчид ам дамжин бусаддаа таниулж, Хөлөн-буйрын нэр алдрыг дэлхийд дуурсуулж, Хөлөн-буйрын “Тосон зургийн хот” хэмээх алдрыг олход ч улмаас улам нөлөөгөө өгч, дэлхийн жуулчид болон урлагчдын анхаарлыг нэн их татах болно гэлээ.
Жүн Сэи Чиуаны уран бүтээл:
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл