Хятад улсын дарга Ши Жиньпин Шаньдүн мужийн Рижао хотын Рижао боомтод ирж, тус боомтын ухаалаг, ногоон бүтээн байгуулалт, гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлж байгаатай танилцжээ.
Рижао боомтын шавыг 1982 онд тавьж 1986 онд барьж дуусгасан байна. Тус боомт үйлдвэрлэлийн 76 зогсоолтой, дотоод гадаад худалдааны чингэлэгт тээврийн 80 гаруй маршрут ажиллуулж, дэлхийн эрчим хүчний түүхий эд, бусад бүтээгдэхүүн тээвэрлэх чухал боомт болсон юм. Төмрийн хүдэр, шар буурцаг, нефтийн кокс зэрэг долоон төрлийн ачаа тээвэрлэх хүчин чадлаар Хятадад тэргүүлж байна.
Сүүлийн жилүүдэд Рижао боомт дэлхийн анхны далайн эрэг дагуух нээлттэй бүрэн автомат чингэлэгт тээврийн боомт байгуулж, зардлаа 70 хувиар бууруулжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй