ӨМӨЗО-ны өвлийн спортын наадмын нээлт Хайлаар хотын Шиүвэ фүлү ахлах сургуульд боллоо. ӨМӨЗО-оос анх удаагаа зохион байгуулж буй уг спортын наадамд 28 багийн 1300 гаруй тамирчид оролцсон.
Спортын наадмын бамбарыг Пёнчаны өвлийн олимпод хамгийн өндөр амжилт үзүүлсэн Өвөрмонголын тамирчин Ген Вэнчиань асаалаа. Нээлтэд 50 гаруй залуу морин хуур эгшиглүүлж, Хөлөнбуйрын хүүхдийн найрал дуучид ая дуу өргөж, мөсөн чарга, мөсөн бөмбөгийн үзүүлбэр үзүүлжээ. Спортын 8 их төрөл, 32 бага төрөлд тамирчдыг насны ангиллаар багт хувааж, мөс таших, мөсөн бөмбөг, цанын уралдаан, цасан байлдаан, цасан дахь поло бөмбөг зэрэг шинэ спортын төрлөөр өрсөлдсөн. Мөн мөсний луут завь, цасан дундах саадтай уралдааны үзүүлбэрийг сонирхуулав.
Хөлөнбуйрын өдрийн сониноос Баярт, Цэнгэл, Саруул