Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари өнөөдөр ХТРТ-ийн сэтгүүлчид ярилцлага өгчээ. Пакистаны ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тэрээр Хятадын хэвлэлд анх удаа ярилцлага өгч буй нь энэ юм.
Өнөөдөр, тавдугаар сарын 21-нд Хятад, Пакистан дипломат харилцааны 73 жилийн ойд зориулж өгсөн ярилцлагадаа Асиф Али Зардари Пакистан, Хятадын ахмад удирдагчдын гүн зузаан найрамдлыг дүгнэж ярьжээ. Тэрээр, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр орны харилцаа байнга бат бөх, мөнхийн байсаар ирсэн. Хоёр орон язгуур ашиг сонирхол, тулгамдсан асуудалд харилцан тууштай дэмжлэг үзүүлж, олон эрсдэл, сорилтыг хамтдаа даван туулж, улс орнуудын найрсаг харилцааны жишиг тогтоосон юм гэжээ.
Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц бий болгох, "Бүс ба Зам" санаачилгыг хамтран байгуулах, Дэлхийн гурван том санаачилга зэрэг засаглалын үзэл баримтлал хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд асар их хувь нэмэр оруулж байна гэж Асиф Али Зардари онцолжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй