Цай хэмээгч гайхамшигт ундаа мянган жилийн турш цай Хятадаас дэлхий дахинаа тарж, хүн төрөлхтний амьдралын нэгэн хэсэг болсон юм. Цайны үүсэл, хөгжлийг дагаж цайны соёл бий болсон байдаг. Эдүгээ цайны соёл Хятадын өвлөн уламжилсан түүхийн нэрийн хуудасны нэг болжээ.
Чин гүрний үед (1644-1911)он Пүэр цайг өндөгөн хэлбэрт оруулан хатаадаг байжээ. /Пүэр цай цусан дахь холестерин бууруулж, хоол шингээхэд тустай. Эртний цай морины замын гол брэнд байжээ/
Цайны замыг бас адууны зам, морины зам гэж хоршуулан нэрлэх нь бий. Учир нь Хятадын баруун өмнөд болон баруун хойд бүс нутагт цайг мориор арилждаг байжээ. Ер нь бол уул хадтай өндөрлөг нутагт цай ачсан морин цуваа явдаг худалдааны зам суваг байсан юм. Улмаар Өмнөд Ази, үүн өмнөд Ази руу тэлж бүс нутгийн эдийн засаг, худалдааны солилцоонд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
/Моринд цай тэгнэх богц /
Цайны соёл гэгч хөгжих хэрээр цай дэлхийн ундаа болжээ. Евразийн эх газраар дамжиж Европ, Америк, Африк тивд тэнгис далайгаар тээвэрлэгдэх болсон байна.
1. Лү Жин цайны аяга /XVI зуун/
2. Хэй Лэ цайны аяга /XVI-XVII зуун/
3. Цай зэс данх /XIX зууны сүүлч/ Орос (Оросууд данхандаа цай савлаж уух дуртай. Цай уух соёл нь Оросын цайны соёл болж хөгжсөн)
4. Далайд живсэн Гётеборг хөлөг онгоцонд ачиж явсан цайны үлдэгдэл
Гётеборг хөлөг Шведийн эзэмшлийн Зүүн Энэтхэгийн компанийн худалдааны онгоц.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй